З.Баянсэлэнгэ: Малчид өвөлжөөний газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

2015 оны 12 сарын 24

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Сайдын цаг" уулзалтад оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр энэ хугацаанд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хот байгуулалт, инженерийн шугам сүлжээг шинэчлэн сайжруулах, барилгын материал үйлдвэрлэлийн орчин, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн харилцааг сайжруулах чиглэлээр түлхүү ажилласан байна. Үүний үр дүнд “Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болж, холбогдох зарим хуулийн журамд өөрчлөлт оруулжээ.

Сүүлийн үед анхаарал татаад байгаа орон сууцны 10 хувийн урьдчилгаатай найман хувийн хүүтэй зээлийн асуудалд “Засгийн газраас холбогдох журмыг шинэчлэн баталснаар Барилга, хот байгуулалтын яам, Голомт банктай хамтран 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл олгох боломж бүрдсэн.

Цаашид бусад арилжааны банкуудтай хамтран ажиллахад нээлттэй. “Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль”-д өөрчлөлт оруулвал энэ асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэсэн хариултыг өглөө.

Улсын хэмжээнд 2015 оны эхний гурав дугаар улирлын байдлаар 178220 айлын орон сууц ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар нийслэлд орон сууцны 264 төслийн 208,444, аймаг орон нутагт 184 төслийн 8,884 айлын орон сууц баригдаж байна.

Газрын харилцааг сайжруулж, үл хөдлөх хөрөнгө болгох, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхааран ажиллаж байна. Үүний нэг нь малчдын өвөлжөөний газрыг кадастржуулан баталгаажуулалт, хаягжуулалт хийх ажлыг эхлүүлээд байна.

Ингэснээр малчид өвөлжөө болон түүний ойр орчмын эзэмшил газрыг өмч болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болно гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэлдээ онцоллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.107.20 Тэнэгтээд байгаач. Өвөлжөөний газрын эзэмшлийг баримтжуулсан ямар баримт байдаг юм бэ? Ямар хэмжээний газрыг нь мэдэхгүй байж банк яаж барьцаанд авах юм бэ? Шал худлаа популизм хийгээд дараагын сонгуульд гарчихна гэж тооцсон бол битгий горьд гээд хэлчихье.
59.153.114.216 ene zuv bhaa.malchidad malnaas uur baritsaa hurungu barag bdaggui.tiimees ezemshij bga uvuljuuguu baritsaa bolgoj bval zugeer yum bnoo.
49.0.187.177 Монгол улсыг сүйтгэх даалгавартай улсууд шиг л байх юм
103.229.120.240 Belcheer uvuljuug ni malchdad ugj bga yum bol Manaid mahnii tengert garna. gadnaas mah oruulj ireh ajil boloh vii, Tegeed ch gazriin naimaa hyataduud zugeer haraad suuj bhgui shd. Odoo Dornod iin nutgaar yu bolj bgan. Gazar bol ulsiin undes. Odoo gazraa uurhaid uguud uldseniig ni malchidad uguh ni uu dee.
103.57.95.159 Belcheeriin dahin boloh vii dee ?!