Д.Энхтуяа: Эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээг хязгаарлах хэрэгтэй

2015 оны 12 сарын 24

Амьд харилцаанаас тасарч, цахим хэрэглээнд донтсон хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирохоос эхлээд амьдралын ямар ч хүсэл тэмүүлэл зорилгогүй нэгэн болж нэг насны амьдралаараа ч хохирох эрсдэл өндөр байгааг эмч нар анхааруулсаар буй. Гэвч "Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв"-д жилд нэгээс хоёр хүүхэд л эмчлүүлж байсан бол энэ онд 40 болж өссөн эмгэнэлтэй мэдээ бидэнд ирлээ.

"Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн хүүхдийн эмч Д.Энхтуяа "Өсвөр үеийнхэн гар утас, интернетийг зохисгүй хэрэглэж байгаа нь өвчлөлийн хурц хэлбэр рүү аажмаар шилжиж байгаа. СЭМҮТ-д эмчлүүлсэн нэг хүүхэд л гэхэд 148 цагийн хичээлээ тасалж, тэр цагаа интернетэд өнгөрөөсний улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон байсан. Гэхдээ энэ байдал зөвхөн өсвөр үе гэлтгүй бага насныханд ч тохиолдох эрсдэл ойрхон байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сэтгэцийн эмгэгтэй, ганцаардмал, бас хүсэл зорилгогүй нэгэн болгохгүйн тулд ухаалаг утас, интернетийн хэрэглээнд нь хязгаар тавьж , хатуу хянах цаг хэдийнэ болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд олон цагаар ухаалаг утсаа ашиглах нь тэдний сониуч занг хөдөлгөдөг. Ингээд л гэр бүлээрээ ухаалаг утсаа оролдож амьд харилцаанаас аажмаар холдож эхэлдэг. Үүнээс болж хүүхэд нь өвчтэй, бас сэтгэл гутралтай, ганцаардмал нэгэн болж хувирдаг" гэв.

Дашрамд дурдахад, Таваас дээш насны хүүхдийн тархины хөгжлийн түвшин нь 7 хоногт ердөө 25 минут л интернет болон гар утас ашиглах боломжтой байдаг юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД