Үндэсний статистикийн хорооны дарга ажлаа өглөө

2015 оны 12 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын харьяаны байгууллага болох Үндэсний статистикийн хороо Засгийн газрын агентлаг болж, даргыг Засгийн газар томилдог болох шийдвэрийг гаргасан юм. Тиймээс даргыг нь үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлага гарсан аж. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураалт явуулахад гишүүдийн олонх С.Мэндсайханыг ажлаас чөлөөлөхийг дэмжсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.95.125 ЭНЭ ХАМГИЙН БУРУУ ТЭНЭГ ШИЙДВЭР. Хүчээр нэгэтгэж цомхотгож болохгүй. Статистик хараат бус, эдийн засгийн хамгийн шударга шүүгч байх ёстой юм даа. Одоо байхгүйтэй адил болно. Стат. мэдээлэл угааасаа худлаа, захиалгаар хийгдэж байсан. Манай улс 25 сая малтай л байгаа. Гэтэл юу вэ, 56 сая. ОДоо улам дордоно. ТЭНЭГ ИХ ХУРАЛ