Индонез руу визгүй зорчиж болно

2015 оны 12 сарын 23

Индонези улсруу 84 орны иргэд визгүй зорчих боломжтой боллоо.

Тодруулбал, Индонези улс 2019 онд жилд 20 сая жуулчин хүлээж авдаг болох зорилтынхоо хүрээнд Монгол улсаас гадна Австрали, Бразил, Украин, Кени, Узбекистан, Бангладеш, Камерун, Палестин, Гондурас, Пакистан зэрэг улсуудыг визгүй зорчуулах журам баталсан аж.

Энэ долоо хоногоос эхлэх уг журамд санал болгосон улсуудын дотор Израиль улс байсныг эрх баригчид хүлээж аваагүй гэнэ.

Индонези улс 2016 онд 10 сая жуулчин авах төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард 47 улсад визгүй нэвтрэх эрх олгосны дараа ирэх жуулчдын тоо 19 хувиар өссөн гэнэ.

Бид энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тодруулахад:

"Манай ЭСЯ-наас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын иргэдэд хил дээр виз олгох эсвэл визгүй зорчих талаар хүсэлт тавьсан.

Тус хүсэлтийн хариуд Индонезийн талаас хил дээр виз олгох орнуудын жагсаалтанд Монгол Улсыг оруулаад байгаа ч албан ёсоор батлагдаагүй гэдгийг нийт Монголчууддаа анхааруулъя. 

Удахгүй Индонезийн холбогдох байгууллагууд тус жагсаалтыг судалж үзээд батлах үгүйгээ шийдэх болно" гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД