Шуурхай мэдээ: Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгохыг зогсоов

2015 оны 12 сарын 22

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргаж, Мөрдөн байцаах газрын дэд даргаа ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа аж. Тус ажлын хэсгүүд яг одоо Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж буй.

Тэгвэл Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.98 га бүхий талбайг нөөцөд авсан талаар мэдээллээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Тост, Тосон бумбын нурууг нөөцөд авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нөөцөд авна гэдэг нь тус бүс нутагт хайгуулын лиценз олгохыг зогсооно гэсэн үг. Мөн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах юм" гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
210.10.153.65 заавал нэг сайхан залуу явж байж хийх гээд хүлээгээд байсан юм байх даа
124.158.92.28 ASHGUI DEE. UNEHEER SAIHAN MEDEE BNA
112.72.11.107 Vnexeer sxn medee bn