Чөлөөт бөхийн шинэ танхим ашиглалтад оров

2015 оны 12 сарын 18

Чөлөөт бөхийн "Арслан" клуб" шинэ танхимтай болж өнөөдөр нээлтээ хийлээ.

“Хасу-Мегаватт” компаниас байгуулсан “Эко спорт цогцолбор”-ын хөрөнгө оруулалтаар босгосон энэхүү танхим Баянгол дүүргийн нутагт буюу Гэсэр сүмийн баруун хойд зүгт байрлаж буй юм. Тус клубыг үүсгэн санаачлагч, дасгалжуулагч Б.Баттулга олон жил сэтгэлдээ тээж явсан мөрөөдлөө биелүүлж шинэ дэвжээ, тренажёроор бүрэн тохижуулсан Бөхийн танхимтай болж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтийг орчин үеийн түвшинд хийх бүрэн боломжтой болжээ. Түүнчлэн чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой хүүхэд залууст нээлттэй юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Bayar hurgie. Daraa daraagiin olimpiin abarguudiig iheer turuuleerei.