Хэвлэх үйлдвэрийн байр ” “Таван богд” группт шилжлээ

2015 оны 12 сарын 18

“Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлага худалдаагаар худалдаж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим авсан боловч тодорхой шалтгааны улмаас уг газрыг эзэмших эрхээсээ татгалзсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 6-д “Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахи үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө” гэж заасан байдаг. Тиймээс дуудлага худалдаанд хоёр дахь өндөр үнэ хэлсэн “Таван богд” группын захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжиж буй юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлсэн бөгөөд уг газрыг худалдан авах эсэхээ шийдэж, албан ёсны хариу өгөх сүүлийн өдөр нь өнөөдөр юм. 

Хуучны хэвлэх үйлдвэрийн барилгын эргэн тойрон дахь газрыг Хас банк болон Таван богд групп хамтран эзэмшдэг. Тиймээс ч Ц.Баатарсайхан захирал дуудлага худалдаанд нэлээд идэвх зүтгэл гаргаж оролцсон. Тиймээс уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авна хэмээн мэдэгджээ.

“Таван богд” группийн зүгээс энэхүү хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа аж.  Мөн шинээр байгуулах GALLERIA ULAANBAATAR төвийг Төрийн ордоноос өндөр гаргаж барихгүй бөгөөд тус төвд Улаанбаатар хотын музейг байрлуулах юм байна. Тиймээс ч хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэр гаргасан хэмээн эх сурвалж хэллээ.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсоноос Хэвлэх үйлдвэрийн барилгыг газрын хамт эзэмших эрх ийнхүү “Таван богд” группт шилжлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.18.218 Монголчууд авах нь зөв
173.73.102.211 Saihan medej baina. Ene zaluud bayar hurgeye.
27.123.214.107 Туухийг хадгална гэдэг маш зов шийдвэр шуу. Ухаантай залуу юмаа, баяр хургье.
193.160.131.236 Болсон байна монголчууд л ийм сэтгэлтэй байгаа ш д
193.160.131.236 Болсон байна монголчууд л ийм сэтгэлтэй байгаа ш д
59.153.113.173 Ховдчууд сайхан ордонтой болжээ.