Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт гүтгэсэн гэв

2015 оны 12 сарын 18

"Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт нийтлэсэн “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг хэргийн газарт байсан хүний нэг мэтээр бичжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Цагдаагийн байгууллагад хандсан талаараа мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар хэлэхдээ “Бидний үйлчлүүлэгч Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэж, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч цагдаагийн байгууллагад хандахаар болсон. "Ноцтой мэдээ" сонинд түүнийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр гүтгэж бичсэн материал нийтлэгдсэн. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд бид ажиллах болно. Үнэн худлыг шүүхээс тогтоогоогүй байхад худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээх ёстой” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.175 Бат-Үүл, Элбэгдорж гэх мэтийн хүмүүсийг холбоотой л гэж боддог. Холбоогүй байсан бол өдийд гэмт хэрэгтнийг нь олчихолгүй яахав дээ.
103.229.121.210 Olnii ug ortoi gedegdee. Batuul holbootoi
220.191.168.20 bat-uul chin aluurchin mun sh dee.
220.191.168.20 Тэгвэл чи ч бас дуудагдах нь дээ
  • 2015 оны 12 сарын 18
150.129.143.52 Hudlaa yum bichdeg sonin, huvi huniig huuliin daguu shiitgeh n zuvee. Arai denduu yum ene shar sonunuud!
150.129.143.52 Оороо оорийгээ цагдаад огч шалгуулж байгаа хун бол мэдрэл муу гэсэн уг
  • 2015 оны 12 сарын 20