ТУРМААР БАЙНА УУ: Хоолны шингэц сайжруулах аргыг хэрэглээрэй

2015 оны 12 сарын 18

Шинэ жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд охид бүсгүйчүүд маань биеийн жингээ хасах гээд янз бүрийн арга хэрэглэж буй биз ээ. Хоол идэхэд хамгийн эрүүл дадал зуршил буюу хэрхэн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулах аргад суралцсанаар хүссэн үр дүндээ хүрч болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Турахаар шийдсэн хүмүүс анхаарлаа хандуулаарай.

1. Хоол идэж байхдаа бүлээн ус уу.

Хоол идэж байхдаа уух зүйлээр даруулах нь турахыг эрмэлзэж буй хүмүүст тийм ч оновчтой арга биш аж.  Ядаж л хоолны шингэцээ хэвийн байлгахыг хүсэж байвал халуун бүлээн уух юмаар даруул. Хүйтэн уух зүйлтэй хоолыг хослуулж огт болохгүй. Учир нь хоол шингэх процессийг удаашруулж, ходоод гэдсийг хямраадаг аж.

2. Гүйцэт болгосон хоол идэж байх

Хоол идсэний дараа ходоод орчмоор өвддөг үү? Тэгвэл тухайн хоол хүнсийг ходоод тань боловсруулахад хүндрэлтэй байгааг илтгэж байна. Ногоог шинэ, болгоогүй байдлаар идэх нь биед ач тустай гэдэг ч ходоодонд боловсруулагдахдаа нилээд ажил шаарддаг гэнэ. Харин болсон хоол шингэхдээ амар байдаг аж. Тиймээс нэг хэсэгтээ салад, болгоогүй хоол хүнснээс татгалзах хэрэгтэй юм байна.

3. Биед ачаалал өгч буй үедээ хоол идэж болохгүй.

Хүний биеийн чухал ажиллагааны хэсэг бол идэх. Гэвч хүмүүс энэ үйл явцад нэг их анхаарал хандуудаггүй. Яарч сандарсан, сэтгэлээр унасан, алхаж, гүйж байхдаа хоол иддэг. Ингэснээр хоол боловсруулах эрхтэнд маш муу нөлөөтэй гэнэ. Учир нь яарч сандарсан үедээ хоолыг зажлахгүй шууд залгидаг бөгөөд том томоороо ходоод руу орсон хоол их ачаалал өгч хямраадаг байна. Мөн сэтгэлээр унасан үедээ хоолыг их иддэг. Тиймээс ямар ч тохиолдолд хоолоо тайван суугаад, уужуу тайван идэх хэрэгтэй.

4. Хоолыг сайтар зажил

Хоолыг сайтар зажилж идэх нь ходоодоо хайрлаж байгаа хэрэг. Хоол аманд орох үед ходоодруу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгддэг. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

5. Эрүүл хоол хүнс хэрэглэ

Лаазалсан бүтээгдэхүүнүүд, химийн найрлага ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд мэдээж ходоодонд шингэхдээ муу байна. Мөн их хэмжээний махыг дангаар хэрэглэх нь бас муу нөлөөтэй. Түүний оронд жимс ногоо, амархан боловсордог хоол хүнсийг илүүд үз. Махыг хэрэглэж болох ч хажуугаар нь жимс ногоог хамт хэрэглэх нь системийн ажиллагааг дэмжидэг.

6.  Бага зэрэг хөдөлгөөн хий

Хоол идсэний дараа идэвхтэй хөдөлгөөн хийх нь ходоодны үйл ажиллагаанд сайн байдаг. Гэхдээ хоол идсэний дараа шууд идэвхтэй үйлдэл хийх нь буруу. Харин хэсэг хугацааны өнгөрсөний дараа алхах нь сайн нөлөөтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД