Жолоодох эрх сэргээх шалгалтыг цахимаар авч эхэллээ

2015 оны 12 сарын 17

ЦЕГ-аас замын хөдөлгөөний жолоодох эрх сэргээх шалгалтыг цахим хэлбэрээр авах боломжтой болжээ.

Тодруулбал, Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж.

Тиймээс эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна  илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдсэн байна. Тус системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгууллагад цагдаа-жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршихад алдаагүй хэвийн ажиллажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.213 яаж.өгөх.вэ