Эрүүл мэндийнхээ төлөв байдлыг тодорхойлох сонжоо

2015 оны 12 сарын 17

Хүмүүс өвдөхгүй л бол тэр бүр өөрийнхөө ямар өвчтэй гэдгийг мэддэггүй. Эмч мэргэжилтнүүд өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх хамгийн чухал хэмээн сануулдаг хэдий ч хэрэгжүүлэх хүн тун цөөн.

Харин эртний Египтүүд өвдөхөөсөө өмнө өөрийгөө сонжиж мэдээд элдэв эмгэгээс урьдчилан сэргийлдэг байсан аж. Тэгвэл тэдний хэрэглэдэг байсан сонжоог саяхан thesaurus.com сайтад нийтэлснийг орчуулан хүргэж байна. Эрүүл мэндийнхээ төлөв байдлыг тодорхойлоход тус болно.

1. Нас

Нас болгон нэг оноо. ( Жишээ нь: Та 40 настай бол 40 оноо).
2. Жин

Та өөрийн өндрийн хэмжээнээс 100-г хас. Гарсан тоо таны биеийн жинтэй ижил байвал хэвийн жинтэй байна гэсэн үг. Харин хэвийнээс дутуу нэг кг бүрт 5 оноо нэмнэ. Хэвийнээс илүү кг тутамд 5 оноо хасна. Хэрэв 176 см өндөртэй хүн 85 кг жинтэй байвал  -45 кг оноо авна.
3. Тамхи.

Хэрэв тамхи татдаггүй бол нэмэх 30 оноо авна. Татдаг бол өдөрт татдаг ширхэг тамхи болгоноор нэг оноо хасна. Тэгэхээр өдөрт 15 ширхэг тамхи татдаг бол энэ үзүүлэлтээр -5 оноо авна гэсэн үг.
4. Тэсвэр

Өдөртөө 12 минутаас багагүй хугацаанд жигд хэмээр гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт зүрх судасны системийг бэхжүүлдэг тэсвэр шалгасан дасгал хийдэг бол 30 оноо авна. Долоо хоногт дөрвөн удаа хичээллэдэг бол 25 оноо, гурван удаа бол 20 оноо, хоёр бол 10 оноо, нэг бол 5 оноо авна. Ингэхдээ өглөөний гимнастик, салхилах, спорт тоглоом зэргийн оноог нэмэхгүй. Ер нь биеийн тамираар огт хичээллэдэггүй бол 10 оноо хасна. Үүний дээр хөдөлгөөн багатай ажилтай бол ахиад 20 оноо хасагдана.
5. Тайван үеийн судасны цохилтын тоо.

Хэрэв тайван үеийн зүрхний цохилтын чинь тоо 90-ээс бага бол бага байсан цохилт болгоны төлөө нэг оноо нэмнэ. Жишээ нь : тайван үед зүрхний цохилт чинь 72 бол 90-72 гээд 18 оноо авна.
6. Ачаалал авсны дараа судасны лугшилтын давтамж эрэн хэвэндээ орох

2 минут гүйсний дараа /дороо гүйж болно/ 4 минут хэвтэж амарна. Үүний дараа судасныхаа лугшилтын тоолоход тайван үеийн цохилтын тооноос 10 лугшилтаар илүү бол 30 оноо авна, 15 лугшилтаар илүү бол 15 оноо, 20 ба түүнээс олон лугшилтаар олон бол нэг ч оноо авахгүй.

Хариу:
20 ба түүнээс бага. Та эрүүл мэнддээ маш ихээр анхаарал тавих хэрэгтэй. Эмчид үзүүлж, өгч байх ёстой шинжилгээнүүдийг бүгдийг нь хийлгэх шаардлагтай. Илүүдэл жинтэй бол жингээ хаях, тамхинаас гарах, гүйлтээр хичээллэх зэргээр эрүүл мэнддээ хамгийн наад захын анхаарал тавьж эхлэх хэрэгтэй. Үгүй бол эрүүл мэнд чинь “Надад битгий гомдоорой. Би зөндөө анхааруулсан шүү” гээд яваад өгч магадгүй юм.

21-60 оноо. Илүүдэл жин, тамхи таталт, биеийн идэвх сул зэрэг эрсдлийн хүчин зүйлсээ засах тал дээр анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийнхээ янзыг үзэх бус харин хамтрах хэрэгтэй.

61-100 оноо. Муугүй үр дүн гарчээ. Тэсвэрээ хөгжүүлэх дээр үргэлжлүүлэн сайн анхаараарай.

100-аас дээш оноо. Эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал алга гэж хэлж болно. Биеийн эсэргүүцэл сайн, тэсвэр өндөр байгаа тул санаа зоволтгүй

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД