12 минутад бүх өвчнөө оношлуулах боломжтой боллоо

2015 оны 12 сарын 17

 “Хаппи веритас” оношилгооны төв Монголд анх удаа гурван дусал цусаар 12 минутанд багтааж хүний биеийн биохимийн болон эрдэсийн шинжилгээ хийж, хариуг гаргах нано технологи оруулж иржээ.

Тодруулбал энэхүү шинэ технологи нь элэг, цөс, нойр булчирхай, бөөр, цусан дахь сахарын хэмжээ, төмөр зэргийн шинжилгээг цогцоор нь өгч 12 минутад хариугаа авах боломжтой бөгөөд эрхтэн тус бүрийг ч дангаар нь оношлох боломжтой аж.

Монгол Улсад бэлгийн замын өвчлөл гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ үед бэлгийн замын 11 төрлийн өвчнийг зөвхөн нэг удаагийн шинжилгээгээр яг ямар өвчин болохыг генийн төвшинд оношлох чадвартай учраас иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэх гэнэ.

Иргэд “Хаппи Веритас” эмнэлгийн лабораторид ирж эсвэл гэрээсээ дуудлага өгч шинжилгээгээ хийлгэх боломжтой бөгөөд үнийн хувьд лаборторийн шинжилгээнээс хямд байхаар төлөвлөж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.222 Hudal reklamnii niitlel, surjin ner tomyo, tiim ym bdaggui ym, hudal uger mungu saah arga