Өвлийн улиралд машины эдэлгээг уртасгах аргууд

2015 оны 12 сарын 16

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд иргэд өвлийн улиралд автомашинаа хэрхэн ашиглах тал дээр мэдлэг хомс байдаг. Тиймээс автомашины эдэлгээг удаашруулах дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Машинаа хөдөлгөхөөс өмнө хэт удаан нормалдах хэрэггүй 

Өвлийн улиралд гадаа хонуулсан машиныг асааж хөдлөлгүй хэсэг зогсох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг хэдий ч хэтэрхий удаан нормалдах нь тийм ч үр дүнтэй арга биш аж. Машинаа асаагаад 2-5 минут болоход л хангалттай байдаг ба түүнээс удаан асаалттай хөдлөлгүй зогсох таны түрүүвчинд халгаатай.

2. Салхины шилэн дээр тогтож хөлдсөн цасыг шил арчигчаар хусч болохгүй
 Ялангуяа салхины шилэн дээр тогтсон цасыг алчуур, зориулалтын шүүрээр арилгах хэрэгтэй. Гарын дор гээд элдэв зүйлээр хусч болохгүйг анхаар. Гар ариутгагч мөс, цасыг хайлуулдаг гэж мэдэх үү? Хэрвээ таны машины түгжээ мөснөөс болж гацсан бол түгжээний нүх рүү жоохон гар ариутгагч хийгээд хэсэг хугацааны дараа түлхүүрээрээ онгойлгож болно. Гар ариутгагчид агуулагддаг их хэмжээний спирт ийм ид шидийг үзүүлж байгаа билээ.

Гар ариутгагч мөс, цасыг хайлуулдаг гэж мэдэх үү? Хэрвээ таны машины түгжээ мөснөөс болж гацсан бол түгжээний нүх рүү жоохон гар ариутгагч хийгээд хэсэг хугацааны дараа түлхүүрээрээ онгойлгож болно. Гар ариутгагчид агуулагддаг их хэмжээний спирт ийм ид шидийг үзүүлж байгаа билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/86397/ © XopoM News
Гар ариутгагч мөс, цасыг хайлуулдаг гэж мэдэх үү? Хэрвээ таны машины түгжээ мөснөөс болж гацсан бол түгжээний нүх рүү жоохон гар ариутгагч хийгээд хэсэг хугацааны дараа түлхүүрээрээ онгойлгож болно. Гар ариутгагчид агуулагддаг их хэмжээний спирт ийм ид шидийг үзүүлж байгаа билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/86397/ © XopoM News

3. Асаагчаа ээртэл түлхүүрдэх

Машин тань асахгүй байвал асаагч буюу манайхны ярьдгаар “астаарчаа” ээрч гацтал нь түлхүүрдэж хэрэггүй. Царцсан “астаачер” ганц дараад машина саах нь ховор.

4. Хянах самбараа нарнаас хамгаалдаггүй

Зун бол машинаа аль болох сүүдэрт тавихыг эрмэлздэг. Харин өвөл аль болох наранд тавихыг хичээдэг. Гэвч нар зун, өвөл ч ялгаагүй машины хянах самбарны өнгийг элэгдүүлдэг аж. Энэ тохиолдолд та нарнаас хамгаалах тор ашиглаарай.

5. Бензиний банкаа хоосон орхих

Өвөл түлшний чанар мууддаг. Банк тал бензинтэй байх муу. Машин ашиглалтын явцад халуун хүйтний нөлөөгөөр (конденсаци) шатахууны саванд ус үүсэж түлшний систем бөглөх, банк зэврэх, инжектор форсунк гацаах, шаталт бүрэн явагдахгүй зэрэг согог бий болдог. Өвлийн хүйтэн нөхцөлд үүссэн ус маань хөлдөж түлшний системийг илүү доголдуулдаг. Машин унтарч хөрөхөөр ус хөлддөг бөгөөд мөсний хэлтэрхий ч машины бензин насосын ажиллагааг хүндрүүлдэг аж.

6. Тормосоо тултал гишгэх

Машин чинь гулгаж эхэлбэл, тоормосоо бүү гишгээрэй. Ер нь ихэнх хүмүүс зуршлаараа шууд тооромсолдог. Түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн, тормос дээрээ тасалдалтай гишгэж жолоодох нь зөв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД