Энэ онд бага насны 12 хүүхэд галд өртөж нас баржээ

2015 оны 12 сарын 16

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 4400 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж түймрээс 426 иргэнийг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 58 хүн өртөж нас баржээ. Тэдний 12 нь бага насны хүүхэд байжээ.

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт удахгүй эхэлнэ. Энэ үед бага насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг эцэг эх, асран хамгаалагч нарт нь анхааруулж байна. Мөн гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД