Орон сууцны үнэ буурсаар байна

2015 оны 12 сарын 14

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

 Монголбанкны захиалгаар хийсэн тус судалгаагаар ОСҮИ 11-р сард 6.7 хувьтай гаржээ. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 дугаар сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 Шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан харагдаж байна.

 Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

6.7%

19.7%

-0.3%

Өмнөх сартай харьцуулахад

-0.3%

0.8%

-1.7%

Оны эхэнтэй харьцуулахад

-10.3%

-5.6%

-14.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.9%

-5.5%

-14.9%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн 5073 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.231.11 Ulam sain buugaasari
202.131.231.11 heleed yughu
  • 2015 оны 12 сарын 15