Тавдугаар ээлжийн цахим газар өмчлөл өнөөдөр 12 цагт эхэлнэ

2015 оны 12 сарын 14

Цахимаар газар өмчлүүлэх асуудал ээлж дараалалтай үргэлжилсээр байгаа бол энэ оны цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1, 2, 3, 4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар болжээ.

Өнгөрсөн зун газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж болсон бөгөөд энэ ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД