Д.Наранчимэг: Найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргасны дараа иргэд дарамтлах болсон

2015 оны 12 сарын 11

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг ипотекийн найман хувийн зээл зогсоох шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Үндсэн хуулийн цэцийг МАН-ын гаргасан мэдээллээр энэ асуудлыг авч хэлэлцсэн хэмээх иргэдэд буй болоод байна. Үүнийг эхлээд тодруулахгүй юу?

- Хуулиар Үндсэн хуулийн цэц гагцхүү иргэдийн өргөдөл мэдээллээр, хуульд тусгайлан заасан эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Цэцэд маргаан хянан шийдвэрлэдэг. ҮХЦ гаргасан шийдвэрийнхээ талаар уг нь тайлбар хийгээд байдаггүй. Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тогтоол гаргасан байгаа.  Иргэний хуулийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлыг Үндсэн хуулийн цэцэд дугаар хорооны иргэн А.Базар гэдэг залуу мэдээлэл өгсөн. Энэ мэдээллээр дунд суудлын хуралдаан хийж, их суудлын хуралдаанаар эцэслэсэн шийдвэрлэсэн байгаа. Мөн Үл хөдлөх хөрөнгийн Зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай мэдээллийг иргэн .Янжинхорлоо, Б.Энхбаяр гэдэг хоёр хүн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан юм. Үндсэн  хуулийн цэц мэдээлэл өгч байгаа иргэнийг аль намд харъяалалтай вэ гэдгийг тодруулдаггүй. Тэгэхээр эдгээр хүмүүс тус тусдаа мэдээлэл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэсэн. Иргэдэд өгч байгаа мэдээллийг тэнцвэртэй, үнэн зөв байлгах хэрэгцээ шаардлагын үүднээс өнөөдөр энэ хурлыг зохион байгуулж байна.

-Найман хувийн зээл зогссон гэдгийг банкуудын холбоо зарласан. Үүнд хэн буруутай вэ?

- Найман хувийн зээл бол Засгийн газрын бодлогын асуудал. Үндсэн хуулийн Цэц бол иргэдийн суурь эрхийг хамгаалсан шийдвэрийг гаргах л үүрэгтэй ажилладаг. Банкуудийн зээлийн асуудалд бид оролцох ёсгүй. Бид хууль тогтоогч биш. Хууль тогтоогчийн гаргасан алдаа завхралыг засч байгаа юм. Буруу гаргасан заалтуудыг хүчингүй болгох нь бидний үүрэг. Банкуудад ямар хохирол үүсээд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй. 

-Цэц гаргасан шийдвэрээ эргэж харахгүй юм уу. Өмчлөгч үл хөдлөх хөрөнгөө худалдах, барьцаалах эрхтэй болчихоор банк юунд итгэж, юунд тулгуурлаж зээл олгох юм бол?

-Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Цэц эцсийн шийдвэрээ гаргасан. Хөрөнгөө шилжүүлснээр банкуудад эрсдэл гарна гэж байхгүй. Өмчлөгч байшингаа худалдлаа гэхэд байшин нь байгаа цагт банкинд эрсдэл учрахгүй. Банкны үүрэг хүнд нь үүсдэг биш үл хөдлөх хөрөнгөө дагадаг юм. Газрын тухайд ч адилхан. Ямар ч эрсдэл үүсэхгүй. Хэнд худалдсан байхаасаа хамаараад тэр хүн нь зээлийн үүргийг хүлээхгүй. Банктай байгуулсан гэрээний үүргээ тухайн иргэн нь өөрөө л хүлээнэ. Гол нь байшин, байр, газар нь байгаа л бол банкинд ямар нэг эрсдэлгүй л гэж үзэх хэрэгтэй. 

-ҮХЦ-д эдийн засгийн мэдлэгтэй хүн байхгүй хэмээн УИХ гишүүн Р.Амаржаргал хэлсэн шүү дээ?

Олон жилийн туршлагатай, гадаадын их дээд сургуулиуд төгссөн,доктор профессорууд бий. Тйимээс Цэцийн гишүүдийг мэдлэг, боловсролгүй гэж бодохгүй байна. УИХ-ын гишүүд юу ч гэж хэлдэг шүү дээ.  Эдийн засгийн шинжээчид ч байгаа учраас ийм өрөөсгөл ойлголт өгөх шаардлагагүй юм. Бид холбогдох бүхий л онолын материалуудыг уншиж судлаж байж шийдвэрээ гаргадаг.

-Банкуудын холбоолны дарга О.Орхон "УИХ-аар энэ асуудлыг хэлэлцвэл найман хуувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно” гэж ярьж байсан. Ийм боломж байгаа юу?

-Төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг үг дуугүй дагадаг байх ёстой. Банкуудын холбооноос шинжээч томилуулъя гэсэн байгаа юм. Тэд томилуулдаггүй юм. Шүүх томилдог юм. Энэ шийдвэр гарсны дараа Цэцийн гишүүдийн гар утсанд заналхийлсэн, хэл амаар доромжилсон мессэж ирэх болсон. Энэ нь Цэцийн гишүүний хараат бус, халдашгүй байдалтай холбоотой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.93.161 tsets tsetsen baih yostoi bishvv getel gargasan shiidberee hvmvvst tailbarlaj chadahgvi neg l ikh erh yarisan hvn
112.72.12.2 Zugeer yum bishuu hehe. Baruund amidrah erh n l bankni batalgaa boldog gj bsan. Zeel avhaar huund n aluulaad avahgui baya geheer biznes hiij mongo olj hun ajilluulj tatvar tolmoor bdag hehe
202.170.71.163 Цэц нь хүртэл дампуурчээ. Монгол улсын эцсийн найдвар байх ёстой газар нь Цэц байх ёстойсон. цццц
172.101.82.153 muusain bankuudiig odoo l darj avah heregtei, AH barilga bank 2 oo het buutsuuluud bgaa yum odoo ali aliniih ji ashig humigdana, tegeed l booj uheh geed bgaa buizaa, kkkk
27.123.214.102 Bankuuud dawarch bgan
27.123.214.102 цэцийн хэд чинь согтуу юм биш үү
  • 2015 оны 12 сарын 19