Хямдрал зарласан дэлгүүрүүдийн нэгдсэн мэдээлэл

2015 оны 12 сарын 10

Бараг л айл бүрт эдийн засгийн хямрал бэрхшээл болж буй энэ үед шинэ оноо хэрхэн сэтгэл дүүрэн, бэлэгтэй угтах вэ? Хямдрал зарласан дэлгүүрүүдийн мэдээлэл танд хэрэгтэй юу?

Мongolnews.mn сайт Улаанбаатар хотод хямдрал зарласан дэлгүүрүүдийн мэдээллийг багцлан хүргэж байгаа билээ. Манай сайтын "Нийгэм" цэсрүү орж Lyfe style булан түр саатсанаар хаанаас хямд үнээр өөрт хэрэгтэй бараагаа авах боломжтойг мэдэх болно.

Бидний өнөөдрийн сонгосон хямдрал зарласан газрууд:

  1. “Номин” их дэлгүүр

“Номин электроникс” дэлгүүрийн бүх салбарт 2016 оны нэг сарын 3-ныг дуустал 30 хувь хүртэлх хямдрал зарласан байгаа бөгөөд хямдралтай бараа авсан тохиолдолд үнийн дүнгийн 90 хувь хүртэлх төгрөгний бэлэгтэй гэнэ. Хэрэв  ижил төрлийн бараа бусад дэлгүүрт эднийд худалдаалах үнээс хямд байвал  үнийн зөрүүг 200% буцаан олгох аж. Мөн Номин Юнайтед их дэлгүүрээс гэрэлтдэг Лед гэрэлтэй Тайланд мод худалдан авах юм бол ACRO брэндийн дурын гурван чимэглэлээ бэлэглэх гэнэ. Түүнчлэн албан байгууллагад зориулсан чимэглэлүүд 50% хүртэл хямдарсан аж.

Утас: 99097983, 94999450

  1. “PC mall” дэлгүүр

Samsung брэндийн 40-50 инчийн зурагтнуудаа хямдруулжээ.

Утас: 7575 3535

3. "Наран молл"

12 дугаар сарын 11-ний 19:00 цагаас эхлэн Swarowski брэндийн гоёлын зүүлтээ хямдруулах гэнэ. Эхний 10 худалдан авагчид гарын бэлэгтэй аж.

4. "Урбан жийнс" дэлгүүр

“Урбан жийнс” ирж буй шинэ жилийг тохиолдуулан агуулах чөлөөлөх худалдаагаар бүх бараагаа 10-50 хувь хямдруулжээ.

Утас:УТАС: 7004-0000

5. "Интерном" номын их дэлгүүрп

Ирж буй шинэ оныг тохиолдуулан "Интерном" номын их дэлгүүр 12 дугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн 15-ныг дуустал бүх номоо 10-50 хувь хямдруулж байгаа гэнэ.  Мөн өнөөдөр зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Улаан польто" номын гарын үсэгтэй худалдаа болох бөгөөд зарагдсан ном бүрийн 1000 төгрөгийг "Аутизмтай хүүхдийн төлөө" аянд хандивлах юм байна. Түүнчлэн Б.Шүүдэрцэцэг зохиолчийн бүх номууд 20 хувь хямдрах гэнэ.



АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД