Хямдрал зарласан газруудын мэдээлэл

2015 оны 12 сарын 09

Хуучин он алсарч шинэ он айсуй энэ үед Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд хямдрал зарлаж хэрэглэгчдэдээ бэлэг бариад эхэлжээ.

Mongolnews.mn сайт хямдралтай байгаа газруудын мэдээллийг багцлан хүргэхээр болсон юм. Манай сайтын “Нийгэм” цэс рүү орж “Life style буланд түр саатсанаар ойрын үед хямдрал зарлаж буй дэлгүүр, үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээллийг унших боломжтой.

Бидний өнөөдрийн санал болгож буй хямдрал зарласан газрууд:

1.      “Соёл” велнесс төв 

Шинэ жилийн баярыг тохиолдуулан үйлчлүүлэгчиддээ 12 дугаар сарын 2-ноос 12-р сарын 31–ийг хүртэл таксандаа хямдрал зарлажээ. Ажлын өдөр буюу Даваа-Баасан гаригт 45 мянга байсан такс 35 мянга төгрөг болгосон бол Бямба, Ням гарагт 60 мянган төгрөгний таксыг 55,000 төгрөг болгон үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж байгаа гэнэ. Мөн саун, бассейнээр үйлчлүүлэх таксыг 50% хямдарлуулан авах боломжтой аж.

Хаяг: Хуучнаар Цагаан хаалганы замын баруун хойно

Утас: 77009966

2.      “Түмэн эрдэнэс” дэлгүүр 

 Алт, монет, мөнгөн бараагаа энэ сарын 10, 11-нд буюу ердөө хоёрхон өдөр хямдруулах гэж байна.

Тодруулбал, Алт Нэг грамм нь 95.000 төгрөгөөс 80.000 төгрөг, монет нэг граммыг 70.000 – 50.000 төгрөг болж хямдрах юм байна. Мөн мөнгөн хослол 25.000 – 60.000 төгрөгийн хооронд авч болох бол мөнгөн аяга 55.000 – 300.000 төгрөг байсныг 45.000 – 260.000 төгрөг болгон хямдруулжээ. Түүнчлэн эмэгтэй бүс 110.000-175.000 төгрөг байсныг 75.000- 120.000 болгож байгаа бөгөөд эрэгтэй бүс 950.000 төгрөгнөөс хямдран 700.000 мянган төгрөг болох гэнэ. Үндэсний үйлдвэрийн бараа болох мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн товч гэх мэт барааг өөрийн үйлдвэрийн үнээс хямдаар борлуулах гэж байна.

 Хаяг : Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн байр.

Утас: 99744604, 99086485, 91861986, 99803837, 99110837, 99164557

3.      “Аз молл” үйлчилгээний төв

Аз молл”-ын гуравдугаар давхарт “Комфорт брендийн 20-40 размерын нэхий дотортой өвлийн гуталнууд 30% хямдарч байгаа бол 20-36 размерын нэхий гутал 79800 төгрөгөөс 49800, 36-40 размерын нэхий гуталнууд 204800 төгрөгөөс 99800 болж супер хямдарчээ. Хөвгүүдийн 3 хос костюм 29800 болж, охидын гоёлын даашинзууд 18800 гээд олон төрлийн хүүхдийн хувцаснууддаа хямдрал зарлаж буй гэнэ. Мөн хүүхдийн өвлийн сөдөн куртик, комбинзон, цасны хослолууд 60% хямдарлаа.  Түүнчлэн шинэ жилийн гацуур мод, чимэглэл 30 хувийн хямдралтайгаар худалдаалагдаж байгаа аж.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо их тойруу 35. Гэсэр сүмийн замын эсрэг талд.

Утас: 70126545

4.      Итали гутлын дэлгүүр

Өвөл, хавар, намрын болон ажлын гоёлын гуталнууддаа эднийх 10-75 хувийн хямдрал зарлаж, шинэ жилийн агуулах чөлөөлөх худалдааг хийж буй гэнэ.

Хаяг: “Алтай центр”-ийн дөрөвдүгээр давхарт

Утас: 99600626 , 70110738

5.      Сэлэнгэпресс ХХК-ийн SP Bookstore номын дэлгүүр 

 Шинэ жилийг угтаж бүх номоо 30-аас 70% хүртэл хямдруулж байгаа аж. Хямдралын хугацаа 12 дугаар сарын 7-ноос 21-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Б.Доржийн гудамж

Утас: (976) - 11 - 459790, 462616

 

 

 

Хямдрал зарласан газруудын мэдээлэл
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД