Э.Бат-Үүл Абдул Карим гэрээгээ цуцлах болсонд туйлын их харамсаж байна гэв

2015 оны 12 сарын 08

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим гэх Араб гаралтай Монголын иргэн эзэмшихээр болсон. Түүнийг 68 давхар “Монгол тауэр” босгоно гэсэн мэдээлэл цацагдсан ч Абдул Карим "Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж, энэхүүг гэрээг цуцлахаар боллоо" гэх өргөдлөө өчигдөр өгсөн.

Тэгвэл хотын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Абдул Каримд ил захидал хүргүүлжээ.

            Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  танаа 

          Эрхэм Абдул Карим Забон танд энэ өдрийн мэнд хүргэе.

          Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон  та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

            Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ  мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.
 
            Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс.  Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон. 
 
           Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч  цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ.  Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.
 
        Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр  хэлж, заналхийлнэ.  Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй  үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.
 
            Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий.  Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.
 
 
 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.22.31 Гадны хөрөнгөтэй баагийгийн боовыг нь долоохнээ ҮҮл баатар гуай...
43.242.243.213 Xasiin Ganxuyg yu yunii tuxand xurelgui shalga malga bolood yabchixsan bizdee. Argagui shtee. Gai boloxiig ni medeed bolij l taarna shtee
183.81.169.58 манайхан юм үзэж нүд тайлсан хүн шиг байж сур л даа. монголын нэг иргэн газар аваад 60 давхар барилга барж чадаж байвал монгол улсыг л чимнэ шүү дээ. аваад алга болохгүй. яахаараа дандаа томын тогооны үлгэрийг хэрэгжүүлж байдаг байна аа??? Абдул Карим Забон бариг лдээ.
203.91.112.226 bat-uul boliocheee, chi heniii lobbind orood bna aaa, arabuuduuu, oor luibarchiduuu, nogoon uut, huuhdiinheee barilgiin kompaniin asuudal chine duusaagui sohogdondo shuu, ahij deer ni buu nemj tengt, paktal
118.158.33.43 haha mungutei bol tenemel arabd hurtel hundetgel uzuuldeg zahia bichdeg hotiin darga enees uur bna uu. erd tumnee nohoinoos dor uzej elgeer ni hevtuulchiheed kkkkkkkkkkkk