Абдул Карим ”Хэвлэх үйлдвэр”-ийн газрыг буцаах өргөдлөө өглөө

2015 оны 12 сарын 07

"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим үйлдвэрийн газрыг буцаан өгөх өргөдлөө албан ёсоор өглөө.

Тодруулбал, тэрбээр тодорхой шалтгааны улмаас хувьчлалаас татгалзаж буйгаа өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан НӨХТ-д өгчээ. Тиймээс дараагийн үнэ дуудсан "Таван Богд" групп 23.8 тэрбум төгрөгөөр хувьчлан авах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн дуудлага худалдаанд оролцсон эхний ялагчийн дэнчинд тавьсан 710 сая төгрөг буцаан олгогдохгүй хэмээн хуулинд заасан байдаг аж.gazar

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.90 Боон тоглоом. Зарж болох бух зуйлийг хувьчлал нэрээр алга болгох юм.
37.220.133.161 Za tegeed manai heden bayachuud bolohooroo munguu hairlaad abahgui geh yum bolob uu?!
103.57.94.231 Sain l biz. Lalliinhnii tuslamjgui bid uursduu baishin bosgono