Татар хамтлагийн Мөөгий өрх толгойлсон ээжүүдэд туслав

2015 оны 12 сарын 04

Татар хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун "25 дугаар суваг" телевизийн "240 цаг реалити шоу" нэвтрүүлэгт оролцож түрүүлсэн юм. Тэрбээр нэвтрүүлэгт оролцож байхдаа өрх толгойлсон ээжүүдэд тусална гэж амлаж байсан билээ.

Тэгвэл тэр амлалтдаа хүрч нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа хийсний эцэст баярлуулах ээжүүдээ сонгож эхнээс нь бэлгээ өгч эхэлжээ.

Түүний эхний сонгосон ээж бол Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг, өрх толгойлсон ээж н.Гэрэлцэцэгт нүүрс, гурил болон зайлшгүй хэрэгцээтэй зүйлс бэлэглэсэн аж.

н.Гэрэлцэцэгийн хувьд дөрвөн хүүхэдтэй, ажилгүй эмэгтэй юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.254.126.2 эр хүн ийм байх нь сайхан шдээ хэцүүхэн худалч залуучууд нийгэмд олширсон цагт энэ залуу үлгэр дууриал болж байна. нэвтрүүлэгт орж байхдаа биеэ аятайхан аваад явчдаг олон долоон зангүй ер нь таалагдсан амжилт