Багш нь хүүхэд зодсон цэцэрлэгийг хаажээ

2015 оны 12 сарын 04

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нэг ой хүрээгүй хүүхдийг хоолоо идсэнгүй хэмээн зодож буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байгаа.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Багш хүүхдийг хооллох үеэр зодож,  загнаж байгаа үйлдлийг хамт ажилладаг багш нь гар утсаараа бичлэг хийж авсан бөгөөд үүнийгээ нэлээд олон хоногийн дараа хүүхдийн эцэг эхэд өгснөөр эл хэрэг илчлэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа хийж байна” гэв.

Харин Дундговь аймгийн МХГ-ын мэргэжилтэн “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тус цэцэрлэгт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.

HTML-

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
84.246.162.41 Amttai saihan hool øgvøl khuukhed durtaiya idne. Togoochiin khiisen muuhai hoolyg neg ni iduulekh gej, nøgøøkh ni idekh gej ikh l zovj dee. Idekh durgui baihad ni orkhichih kheregtei shuu dee. Khunii khuukhdiig ølsgøkhgui yumsan gej bodson yum bolov uu? Kheden bor tøgrøgiig zovj oldogtoo bukhimddag biz dee. Ene bagshiig unekheer jigshij baina.
220.191.168.20 shulmasgii shorond hii!
122.254.126.2 бид чинь одоо ямар нийгэмд яамар хүмүүсд үр хүүхдээ даатгаж байгаа юм бэ.Энэ лав эх хүнээс төрөөгүй юм шиг л аягалж байна. Иймэрхүү юмыг өөгшүүлж болохгүй эцсийн эцэст боловсролын байгууллага ч тэр ямар шалгуураар тэр багшийг ажилд авдаг юм ажилаа хийхгүй байна хаа хаана нь хариуцлага тооцох хэрэгтэй
217.92.195.175 Bolj. Gexdee xangaltgui ter muu bagshiig shiitgex xeregtei. Nasaaraa gemshtel