Шуурхай мэдээ: Хоёр иргэн шороонд даруулж нас баржээ

2015 оны 12 сарын 03

Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдаж нас баржээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд зөвшөөрөлгүй алт олборлож байгаад хоёр хүн амиа алдлаа гэсэн мэдээлэл арваннэгдүгээр сарын 30-нд тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн аж.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид, "Бороо гоулд" компанийн ажилчид хэргийн газарт ажиллаж, өчигдөр шороонд дарагдсан хүмүүсийг гаргахад нас барсан байжээ.

Шороонд даруулсан иргэд Сэлэнгэ аймаг Баянгол сумын хоёрдугаар багт оршин суух 42 настай, эрэгтэй Х, Дархан-Уул аймгийн харьяат 31 настай, эрэгтэй Д нар байсан аж.

Энэ талаар бид ОБЕГ-аас тодруулахад "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл алга" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД