Улаанбаатар-Эрээн чиглэлд автобус явж эхэллээ

2015 оны 12 сарын 02

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлд анх удаа том оврын автобус явж эхэллээ.

Энэ автобус 21.00 цагт Улаанбаатараас хөдлөх бөгөөд 12 цаг явж Эрээн хотод хүрэх аж. Харин Эрээнээс 13.00 цагт буцаж хөдлөх юм. Автобусанд хоёр ээлжийн үйлчлэгч ажиллах бол дотроо хөргөгч, 00-ын өрөөтэй.

Тасалбарыг Драгон, Нарантуул, Баянзүрхийн зогсоолын касс болон онлайнаар авч болох бол үнийн хувьд том хүн: 55000 төгрөг, хүүхэд: 27500 төгрөг байх аж. Нэг хүн 15кг даацын 20:60:40 см хэмжээтэй ачааг үнэгүй авч явах боломжтой.

Баянзүрхийн авто зогсоолоос Эрээн рүү хөдлөх энэ автобус замдаа Дорноговь аймгийн Айраг суманд зогсож хоол идээд цаашаа явах бөгөөд "Атибус", "Тэнүүн-Ого", "Эрдэм транс" компани тус бүр гурван автобус явуулж эхэлжээ.

Авто тээврийн үндэсний төвөөс санаачилсан энэ чиглэлийн анхны аялал нэг зорчигчтой явсан бол Атибус компани түүнийг жилийн турш үнэгүй зорчих эрхээр урамшууллаа.

Анхны зорчигч Н.Ганхуяг хувиараа наймаа хийдэг иргэн юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.173 odor bur yavah yum uu
112.72.12.111 Tumur zamaa dapuurald hvregleeldee
112.72.12.111 pizda yumaa guitsed unshij chadku malnuud yumda, bayanzurhiin tovchoo gd bgan bishu
  • 2015 оны 12 сарын 03
112.72.12.111 Neg zorchigchtoi yavaad ashig bna uu bas yag haanaas yavdgiin be dutuu medeelel hend hereg bnaaa
  • 2015 оны 12 сарын 03
14.139.217.138 Эрээнээс ирэхэд хаанаас суудаг юм бол? Монголууд минь нэгдэхэд мөн ч ойрхон байна даа.
27.123.214.87 Хаанаас явдаг юм бол.
27.123.214.87 Утас хэд бэ
  • 2019 оны 02 сарын 14
27.123.214.87 Таны хариулт ...ashig olloo yu
  • 2015 оны 12 сарын 12
27.123.214.87 Баянзүрхийн авто вокзалаас. Наашаа ирэхдээ Эрээний авто вокзалаас хөдөлж байна. Тухтай, үйлчилгээний ажилтантай, ус ундаа, чихэр печень, хоол өгдөг. Орон нутгийн нислэгээс л илүү юм байна. Дулаан тухтай яваад ирлээ.
  • 2015 оны 12 сарын 05
27.123.214.87 pizda malnuudaa guitsed unshaachee
  • 2015 оны 12 сарын 03