Улаанбаатарт зээрийн сүрэг орж ирлээ

2015 оны 11 сарын 30

Монголд хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг салаа туурайтан буюу зээрийн сүрэг өнөө өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орж иржээ.

Ойролцоогоор нэг толгой орчим зээрийн сүрэг нутаг сэлбэж яваа бололтой гэж хүмүүс таамаглаж байгаа аж.

Харин ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин өсгөж торгоно хэмээн Ан агнуурын тухай хуульд заасан байдаг учраас эдгээр сүргийг санаатайгаар хөнөөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.129 сайхан амьтад нутаг сэлгээд энэ өвөл зуд болох юм болов уу
59.153.112.128 Байгаль хамгаалагч нар, ойролцоо нутгийн хүмүүс сайн анхаарч харж байх нь зүйтэй. Өвөл цас их орж хүйтэрч болзошгүй тул өвөлжих бэлчээр нутаг хайж яваа амьтад байх. Нүүдэллэж яваа амьтдыг агнадаггүй монголчуудын хуучны уламжлал бий.