Сэрэмжлүүлэг: Долоон хүн хуурамч архинд хордож нас барлаа

2015 оны 11 сарын 25

ОХУ-ын Красноярск хотод долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан бол 35 хүн хордлогод оржээ.

Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хилээр нэвтрэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Хүний аминд хүрсэн хуурамч архинууд Эрхүү болон Улаан-Үд хотуудад тархсан учраас монголчуудыг ч бас сэрэмжтэй байхыг  МХЕГ-аас санууллаа.

Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски,  коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг онцлон анхааруулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.113.21 Jack Daniels gedeg whiskey shdee end arhi bish
59.153.113.21 Jack Daniels gedeg whiskey shdee end arhi bish