Хүүхдүүдэд зориулсан номын сан нээлтээ хийнэ

2015 оны 11 сарын 25

Маргааш Чингэлтэй дүүргийн хүүхдүүд номын сантай болно.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар 2010 онд анх шав тавьсан нь өдгөө Хүүхдийн номын өргөөний цогцолбор барилга болон сүндэрлэжээ. Уг байгууламжийн гуравдугаар давхарт ЕБС-ийн бага ангийнхан үйлчлүүлэх бөгөөд уламжлалт ёс заншил, ахуйг илэрхийлсэн хэлбэрээр дотоод засал тохижилтыг нь шийдсэнж аж.

Харин дөрөвдүгээр давхарт шинжлэх ухааны танхим байгуулсан гэнэ. Уг танхим ШУ-ны олон салбарын номоор сурагч хүүхдүүдэд үйлчилж, тэднийг ирээдүйн эрдэмтэн болоход нь туслах аж. Тэгвэл V давхар ахлах ангийнханд зориулан тохижуулсан юм байна. Түүнчлэн цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж сонсдог номоор үйлчлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ номын сан нь Чингэлтэй дүүргийн 3-р хорооны цогцолбор барилгад үйл ажиллагаагаа явуулах юм байна.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД