Шуурхай мэдээ: Сирийн хил орчимд нисч байсан Оросын онгоцыг буудлаа

2015 оны 11 сарын 24

Сирийн хил орчимд буюу Турк улсын нутаг дээгүүр зөвшөөрөлгүй нисч байсан Оросын байлдааны онгоцыг буудаж унагасан тухай BBC агентлаг мэдээллээ.

Турк улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас энэхүү байлдааны онгоц Оросынх гэдэг нь батлагдсан бөгөөд гал нээхээс өмнө 10 удаа анхааруулсан боловч хариу үйлдэл хийхгүй чиглэлээ үргэлжлүүлсэн учраас буудсан гэсэн тайлбар өгсөн байна.

Онгоц Сири улсын газар нутагт Латакиагийн Ямади тосгоны орчимд унасан аж.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар “Гал нээсний улмаас СУ-24 байлдааны онгоц Сирийн нутаг дэвсгэрт осолдсон бөгөөд хоёр нисгэгч онгоцоо газарт унахаас өмнө онгоцноос салж чадсан" гэжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан НАТО, НҮБ олон бусад улс орнуудтай зөвлөлдөхийг Турк улсын Ерөнхий сайд Ахмед Давутоглу Гадаад хэргийн яамандаа үүрэг болгожээ.

HTML-

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.115 Оростой учраа олохын оронд НАТО руу хандсан гэж байгаа. Оодгуй юмнууд. Орос биш арабууд нь тэднийг суйруулэх нь мэдээж шуудээ!!!