Олон улсын кино наадамд ”Элэг нэгтэн” кино шалгарлаа

2015 оны 11 сарын 24

Энэтхэгийн Дели хотод болсон “Нойда” кино наадамд 21 орны бүтээл оролцсоноос “ДОЗ ПЛАС" энтертайнментын найруулагч Ш.Доржсүрэнгийн найруулсан "Элэг нэгтэн" уран сайхны кино цом шагнал хүртжээ.

Энэ бол тэдний олон улсын кино наадмаас авч байгаа хоёр дахь шагнал юм.

“ДОЗ ПЛАС” энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудаснаа “Энэ бол жинхэнэ бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж, сэтгэлээ өгсөнд бүх хүнд “ДОЗ ПЛАС” энтертайнментын өмнөөс баярлаж байна. Удахгүй цомоо аваад очлоо шүү монголчуудаа. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай” хэмээн бичжээ.

Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Элэг нэгтэн” кинонд 2013 оны Канны Олон Улсын кино наадмын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо “Шилдэг эрэгтэй дүр”-ийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тоглосон аж.

Өмнө нь “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Францын нийслэл Парис хотын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт нээлтээ хийсэн бөгөөд эх орондоо ирэхдээ Төрийн ордонд нээлтээ хийж байсан билээ.

“ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын хамт олон сүүлийн үед Азийн уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийж байгаа бөгөөд “Дүүлэн нис", "Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал" болон “Элэг нэгтэн” зэрэг киноныхоо зураг авалтыг гадны улсад хийжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.1.110 Баяр хүргье
49.0.186.214 браво