Эхлээд галбираа тодорхойл! Дараа нь даашинзаа сонго

2015 оны 11 сарын 24

Ердөө 37-хон хоногийн дараа хуучин он халаагаа өгч шинэ он гарах нь. Харин та шинэ жилийнхээ үдэшлэгийн даашинз, гоёлын туфлийг сонгох гээд завгүй л гүйгээд байна уу. Таны сонголтод нэмэр болох зорилгоор Нью-Йоркийн нэрт загвар зохиогч Алик Зилтерийн шинэ жилийн үдэшлэгийн даашинзны талаархи зөвлөгөөг хүргэж байна.Тэр Москвагийн театр, киноны одуудын стилийг тодорхойлдог юм.

Дизайнер Алик Зилтер “Шинэ жилийн үдэшлэг дээр эмэгтэй хүн бүр гуалиг сайхан харагдахыг хүсдэг хэдий ч өөрт зохих гоёлын даашинзыг яаж сонгох вэ гэдэг л гол асуудал юм. Юуны өмнө өөрийн биеийн галбиртаа тохируулж даашинзаа авах хэрэгтэй. Эхлээд та ямар галбиртай вэ гэдгээ тодорхойл. Ингээд би хэд хэдэн Fashion санаа өгье” гэжээ.  Ер нь эмэгтэй хүн шинэ жилээр л хамгийн чамин, тансаг даашинзаа өмсөх ёстой. Шигтгээгээр урласан, таныг олны дундаас ялгаруулж нүд гялбуулах өнгөтэй даашинз сонгох хэрэгтэйг тэр бас онцолжээ.

Эмэгтэй хүнийг биеийн галбирыг 4 хуваадаг гэнэ. Үүнд:
1. Гурвалжин буюу Өргөн гуя, нарийхан мөр
2. Уруугаа харсан гурвалжин буюу мөр, цээж гуянаас өргөн.
3. Тэгш өнцөгт буюу бэлхүүс, цээж, гуя нэг адил, тэгш галбир
4.  Элсэн цаг буюу Х хэлбэрийн бие. Өргөн мөр, өргөн гуя, нарийхан бэлхүүс



 

 

1.    "Гурвалжин" галбиртай эмэгтэй ихэвчлэн гоё хүзүү, нарийхан бэлхүүс, нэлээд өргөн гуятай байдаг. Ийм хүмүүст урт даашинз илүү зохидог. Сонгодог бүжгийн үдэшлэгийн даашинз, гэхдээ өргөн мөртэй. Гол анхаарлаа бэлхүүс хавьдаа хандуул. Цэцэг, хүзүүний зүүлт, сондор, наамлаар гоёсон цээживчтэй даашинз нь цээжний хэмжээг томруулж харагдуулдаг. Мөн өргөн ханцуй, цээжийг өргөн харагдуулдаг сайн талтай.

 

 

 

 

 

 

2. Уруугаа харсан гурвалжин. Спорт маягийн бие галбиртай хүмүүс ихэвчлэн нарийн гуя, жижигхэн хөхтэй байдаг. Ийм хүмүүст гүн V маягийн ухлаадастай, доошлуулсан дэрэвгэр биш хормойтой даашинз зүгээр. Гоё, тэгш хөлтэй бол ямар ч хэмжээнд хөлөө ил гаргаж болно. Тэр хэмжээгээр богино даашинз өмсч болох юм. Ийм хүмүүст гоё гялалзсан материалаар хийсэн дисконы стильтэй мини даашинз зүгээр.

 

 

3.    Тэгш өнцөгт.Цээж, өгзөг тэнцүү охидод бол бэлхүүс яаж гаргах вэ гэдэг асуудал үүсдэг. Толгойгоо гашилгахын оронд ер нь бэлхүүсээс шууд татгалз. Тийм учраас шууд л тэгш өнцөгтэй даашинз сонго. Ташааныхаа оёосоор, бас өмнө, хойноо урт зүсэлттэй шал хүрсэн урт даашинз өмсөөд үз дээ. Даашинз чинь таны галбирыг тодруулж өгөх ёстой, гэхдээ биеийг хэт барьсан байж болохгүй. Харин гоё хөлтэй бүсгүйчүүдэд "нисч байгаа сарьсан багваахай"-н ханцуйтай богино даашинз зүгээр.

 

 

 

 

 

 

 

4.    "Х" галбиртай бүсгүйчүүд нарийн бэлхүүсээ гаргахыг хүсдэг. Тэдэнд ампир маягийн буюу оноотой, урт оруулгатай хагас бэлхүүсэвчтэй хөхний хавьд оруулгатай даашинз зохимжтой. Тэрчлэн нарийхан, бие барьсан, биеийн харьцааг тодруулсан А үсэгний хэлбэртэй даашинз зохино.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД