БРАВО: Монголд нурууны өвчнийг мэсгүй эмчилдэг боллоо

2015 оны 11 сарын 23

Олон цагаар хөдөлгөөнгүй сууснаас үүдэн нурууны суулт буюу мэдрэлийн ёзоор дарагдах өвчлөл манай улсад түгээмэл тохиолдох болсон билээ. Түүнчлэн нурууны суулттай хүмүүс өндөр үнэтэй мэс засалд орох шаардлагатай болдог аж.

Тэгвэл Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт нурууны өвнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл мэсгүйгээр эмчлэх дэвшилтэт технологи болох Япон улсын “Ultralign G2” төхөөрөмжийг нэвтрүүлжээ.

 Мэсгүйгээр эмчлэх Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүми өнөөдөр төхөөрөмжөө танилцууллаа.

Ультралайн аппарат нь  нөхөн сэргээх эмчилгээний аргачлалд цоо шинэ хувьсал хийсэн технологи бөгөөд Япон, Солонгос, Европын орнуудад өргөн хэрэглэдэг юм байна.

Улаанбаатар мед  эмнэлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Ультралайн аппаратаар эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд 400 орчим хүн эмчилгээнд хамрагдсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД