Дуучин Нара ноолууран ороолт авахыг уриалав

2015 оны 11 сарын 20

Гурван хүүхдийн ээж Төмөрцэцэг гэх бүсгүй хавдар тусаж, биеийн байдал нь хүнд байгаа учраас дуучин Нара туслахаар " Нэг цэцэг, нэг амьдрал" сайн үйлсийн аяныг эхлүүлээд байгаа билээ.

Тус аяны хүрээнд өнөөдөр "Maxmall" их дэлгүүрийн нэг давхарт Япон улс руу экспортлодог ноолууран ороолт (шаль), хүүхдийн ноолууран бланкетыг бөөний үнээс хямдаар худалдаалж байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааний зардалд зарагдсан бараа бүрийн орлогоос 1000 төгрөгийг хандивлах гэнэ.

Дуучин Нара "Хагалгааны зардал болох 85 сая төгрөгнөөс одоогийн байдлаар 50 сая төгрөгийг сайхан сэтгэлт хүмүүсийн буянд цуглуулаад байна. Гэвч үлдсэн 35 сая төгрөгийг олж хагалгаанд нь заавал оруулна гэж зорилго тавьж, янз бүрийн л үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Хамтран ажиллах саналыг минь хүлээж авсан "Maxmall" их дэлгүүрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээжээ.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэх хямдралтай худалдааны эхний 100 худалдан авагч бүрт Нара анхны цомог болох "The Start Nara " цомгоо бэлэглэх аж.

Ноолууран ороолтуудын үнийн хувьд:

Зузаан ноолууран ороолт - 20000 төгрөг
Нимгэн - 15000 төгрөг
Хүүхдийн бланкэт -20000 төгрөг байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.225.20 сайхан сэтгэлтэй шүү амжилт
103.229.120.222 Saihan setglt bushuid amjilt husii
103.26.195.35 Oroolt ochij avsan mash goe olon ynziin songolttoi bna le mash ih bayrallaa amjilt hvsie
150.129.141.197 Болж дээ. Нараа их сэтгэл сайтай эмэгтэй юм шиг байна лээ. Гаднах дотрох 2-оо 2-ууланг нь сайхан байлгаж чаддаг энэ хүүхнээс манай зарим нэг эмэгтэйчүүд суралцаасай билээ.
202.70.46.212 ymar mundag yum be amjilt ochij awnaa
59.153.112.244 Сайхан сэтгэл баяр хүргэе