ШУУРХАЙ МЭДЭЭ: Т.Цогт, Г.Маралмаа нар ч Өршөөлийн хуульд хамрагдав

2015 оны 11 сарын 19

Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөж, шүүхээс хорих ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг  Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн,  91.2.12  буюу онц харгис хэрцгий аргаар хүч хэрэглэсэн, 91.2.15 буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж байнга зодож тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм.

Гэвч өнөөдрийн шүүх хурлаар тэдний ялыг Өршөөлийн хуульд хамруулж, тус бүрийн ялыг хоёр, хоёр жилээр хөнгөрүүлж 22 жил болголоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.107 Urshuuliin huuli HUN AMILUULAH UU?
118.158.33.43 huuhedtei bolno etseg ehiin uureg hariutslagiig mongolchuud heterhii hiisver hungun oilgodog uchraas iim bdald hurch bgaaiin . Tsaana ni arail uhchiheegui bolohoos hariutslagagui etsgiin huuhduud erh ni zurchigdsuur turuulsen ni buruu met ehchuud zovsoor ........
202.9.41.207 сая төрсөн хүүхэд л хайран юм. тэрнээс энэ 2 ингээд шийтгүүлж байвал таарна. шинээр мэндэлсэн бяцхан хүүг сайн хүнийн гарт даатгаж сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлээсэй