Шуурхай мэдээ: С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгээгүй

2015 оны 11 сарын 16

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн "Эв санааны нэгдэл" ТТБ-ын тэргүүлэгч А.Батаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан юм.

Гэвч энэ мэдээлэл худлаа болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлжээ.

Тэрбээр,  С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Монгол Улсын Эрүүгийн хуулинд амиа хорлохыг завдах гэдэг зүйл анги байдаггүй. Энэ асуудалд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн бөгөөд С.Эрдэнийг хохирогчоор татсан. Харин тухайн хэрэгт холбогдох “Эрдэнэс тавантолгой” компанийн албан тушаалтнуудыг шалгаж байна. Гэхдээ энэ асуудлын эцсийн дүн гараагүй байна" гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
213.162.68.176 Tegnee ter bi unsaaad gaixaz baican jum.
103.57.92.83 c,erdeniig xuchindex oroldlogo butelguiteb gedeg ni ene bx