Дэлгүүр хэсэх дон ихсэж байна

2015 оны 11 сарын 16

Германд 500 мянган хүн дэлгүүр хэсэж, мөнгө үрэх донтой гэсэн судалгааг байдаг бол манай улсад ч дэлгүүр хэсэх донтой хүмүүс их бий аж. Ер нь дэлхийн хөгжингүй орны иргэдийн дунд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа энэхүү сэтгэхүйн өвчин нь хүйс харгалзахгүйгээр барахгүй улам залуужиж байгаа гэнэ.

Энэ сэтгэхүйн өвчнийг дэлгүүр хэсэх дон буюу "Шопахолик" гэж нэрэлнэ.

“Дон” яагаад бий болдог вэ ?

Хүмүүс нэг зүйлээс ямар нэг сайхан мэдрэмж авахаараа, тэр мэдрэмжээ ахин дахин мэдрэхийн тулд түүнийгээ байн байн хийсээр байгаад донтдог.

"Хэрэв та уурлаж бухимдахаараа дэлгүүр хэсч, дэлгүүрт ороод ямар ч зайлшгүй шаардлагагүй зүйлс худалдаж авдаг бол энэ өвчиний эхний шинж тэмдэг аль хэдийнэ танд илэрч буйг илтгэж байна" Viva.s сайтад бичжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс эхэндээ сард ойролцоогоор нэг удаа дэлгүүрээс бараа худалдан авдаг байснаа дараа нь өдөрт хэд хэдэн удаа болтлоо эрс олширдог болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Тэд ямар нэгэн зүйл худалдан авбал сэтгэл санаа нь хөнгөрч, тайвширлыг олж авдаг хэмээн санал нэгтэй баталцгааж байсан гэнэ. Харамсалтай нь энэ тайвшрал удаан үргэлжилдэггүй ажээ.

Орчин үед мэдээллийн хэрэгслээр минут тутамд цацагдах бараа материалын хэрэгтэй хэрэггүй зар сурталчилгаа хүмүүсийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байна хэмээн ихэнхи өртөгсөд үздэг хэдий ч үнэн чанартаа гэр бүлийн хямрал, ажил дээрхи ачаалал, нийгмийн байдал гээд хүчин зүйлс тэдний энэхүү үйлдлийн шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлдэг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД