Э.Бат-Үүл Парис хотын даргад эмгэнэл илэрхийлэв

2015 оны 11 сарын 16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын дарга Анн Идалгод эмгэнэл илэрхийллээ.

Тэрээр, “Парис хотод болсон террорист цуврал халдлагад гэм зэмгүй олон хүн өртөж, аймшигт явдлын золиос болсонд гүнээ харамсаж байна. Амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд болон Парис хот, Франц Улсын Засгийн газарт хувиасаа болон Монгол Улсын нийслэл Уланбаатар хотын иргэдийн нэрийн өмнөөс  гүн эмгэнэл илэрхийлье. Бидний  олон жилийн хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлөөр дамжуулан бид хүчирхийлэл, терроризмийн эсрэг та бүхэнтэй хамтдаа нэгэн зүрх сэтгэлээр тууштай зогсоно гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Та бүхэнд тохиолдсон энэхүү уй гашууг  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд хуваалцаж,  эв санаа нэгтэй байгааг уламжилж байна” гэсэн байна гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД