Бөмбөг дэлбэлсэн этгээд Францын иргэн байжээ

2015 оны 11 сарын 16

Парис хотын “Bataclan” концертийн танхимд болсон халдлагын үеэр бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчдын нэгний аав болон ахыг Францын цагдаа нар баривчилжээ.

Баривчлагдсан хоёрыг түр хугацаагаар хорьж байгаа бөгөөд цагдаа нар тэдний гэрт шалгалт хийж байна.

Өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогчдын нэгийг л хэн болохыг тодорхойлсон бөгөөд түүний ойрын төрөл төрөгсдийг баривчилжээ.

Парис хотын прокурор Франсуа Молинсын мэдэгдсэнээр, амиа золиослогч этгээд 1985 онд Парис хотын өмнөд хэсэгт орших Куркурон хотод төрсөн Францын иргэн байсан бөгөөд тэрбээр хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байсан боловч шоронд хоригдож байгаагүй ажээ. Мөн “Лалын улс”-тай холбоотой гэх шинж тэмдэг түүнээс илрээгүй байна.

эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД