”ЕР БУСЫН ЭЭЖҮҮД”-ийг шалгаруулжээ

2015 оны 11 сарын 13

Баашлан ээждээ очиж зулай дээрээ үнсүүлэхсэн

Халуун гарынх нь илчинд шөнөжин бүлээрч хонох юмсан

Санасан сэтгэлээ дэвтээж өдөржин эрхэлж өнжихсөн

Халамж хайр шингсэн халуун хоолыг нь идээд л

Хүйтэн хөлс асгаруулан магнай нь тэнийхийг харах юмсан

Тиймээ, ээж гэдэг эрхэм алдарын эздийг магтаад барах үг олдохгүй нь ээ . Үр хүүхдийнхээ төлөө үхэхээс буцахгүй ариун сэтгэлт ээжүүдийн талаар сонирхолтой олон судалгааг Английн scarymommy.com сайт хийхээр төлөвлөөд буй аж. Дэлхийн хамгийн хамгийн цувралын нэг дахь хэсэг болох “Ер бусын ээжүүд”-ийг гаргажээ.  

1. Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж


Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж бол Тариачин гэр бүлийн эзэгтэй Валентина Василеева юм. Тэрээр нийт 69 хүүхэд төрүүлснээс 67-г нь эсэн мэнд бойжуулж байсан гэнэ. 1725-1765 оны хооронд тэрээр нийт 27 удаа амаржсан бөгөөд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн түүхтэй аж.
2. Дэлхийн хамгийн жижиг ээж


Дэлхийн хамгийн жижигхэн ээж Стэйси Хералд юм. Түүний биеийн өндөр нь 71 см. Ийм биетэй хүүхэд төрүүлэхэд амь насанд нь аюултай боловч Стэйси Хералд өдгөө 3 хүүхдийн ээж болж чаджээ.

3. Дэлхийн хамгийн залуу ээж


Дэлхийн хамгийн залуу ээж бол Lina Medina юм. Тэрээр 1939 оны 5 сарын 14 нд анхны хүүхдээ 5 настайдаа өлгийдөн авч байжээ. Охиныг жирэмсэн гэдгийг мэдмэгц бүгд алмайрч гайхаж байсан гэнэ. Зургаан долоо хоногийн дараа зургаан фунт жинтэй хүүхдээ өлгийдөн авсан байна.

4. Дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн ээж


 Дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн ээж бол АНУ-ын иргэн Надя Денис Сулеман юм. Тэрээр 2009 оны нэгдүгээр сард хамгийн олон буюу найман ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Хүүхдүүдээ тэжээхийн тулд ганц бие ээж эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд оролцог гэнэ.

5.Дэлхийн хамгийн орой төрөлт

 

32 юм уу 35 насандаа хүүхэдтэй болвол орой төрлөө гэж ярьдаг. Гэхдээ Энэтхэгийн иргэн Ражо Деви Лохан 70 насандаа ээж болж энэ төрлийн рекордыг эвдээд байгаа аж. Тэрээр 2008 оны арваннэгдүгээр сард анхны хүүхдээ төрүүлсэн байна. Үүнээс хойш 40 жилийн турш хүүхэдтэй болох гээд чадаагүй гэнэ. Арга ядсан Ражо Деви Лохан үр шилжүүлэн суулгаж азаа үзэхээр болсон нь гайхамшигтай үр дүнд хүрчээ.