Анхаар! Авто машин хулгайлах гэмт хэрэг өсч байна

2015 оны 11 сарын 11

Авто машин хулгайлах гэмтхэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өөсөн гэж ЗЦГ-аас мэдээллээ.

2014 онд ийм хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машинаа алдах нь их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан ддүрэгт "Приус", "Аксент", "Кроун" маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД