Энэ долоо хоногийн үзвэр, үйлчилгээ, шоуны дэлгэрэнгүй мэдээлэл/11.12-15/

2015 оны 11 сарын 11

Улаанбаатар бол залуусын хот. Хүн амын дийлэнх хувийг нь 15-35 насны залуус эзэлдэг. Гэвч залуус маань ажил хичээлийнхээ ачааллаас түр боловч холдохоор найз нөхөдтэйгээ уулзаад юу хийж, цагийг хэрхэн хөгжилтэй өнгөрөөж болох талаар ярилцсаар нэг мэдэхэд л гэр рүүгээ харих цаг тань болчихдог юм биш биз.

Тэгвэл чөлөөт цагийг тань бүр чөлөөлөхийн тулд бид үзвэр үйлчилгээ, хаагуур зугаалж, цэнгэх боломж буй талаарх нэгдсэн мэдээллийг долоо хоног бүр хүргэхийг зорилоо.

                    Энэ долоо хоногийн онцлох үзвэр: "Ромео Жульетта" эмгэнэлт драмын жүжиг

 1996 онд Ч.Найдандорж найруулагч тавьж байснаас хойш 19 жилийн дараа  уг бүтээлийг их тайзнаа дахин туурвиж, шинэ зууны үзэгч залуус та бүхний оюуны мэлмийд өргөн барих гэж байна. Ромеогийн дүрийг “Аав”, “Учрал”, “Хязгааргүй”, “19” зэрэг кино дэлгэцийн бүтээлээр олны танил болсон залуу жүжигчин Б.Шинэбаяр бүтээх бол Жульеттад жүжигчин О.Дөлгөөн тоглох юм. .
Нээлтийн тоглолт:  Энэ сарын 12-нд 18:00 цагт

Үргэлжлэх хугацаа: арваннэгдүгээр сарын 12-29-ийг дуустал
Цагийн хуваарь: 18:00 /Амралтын өдөр/

                                19:00 /Ажлын өдөр/ цагаас
Тасалбарын үнэ: 15000, 20000, 30000, 50000 төгрөг /суудлаасаа хамаарна/
Тасалбарыг: Улсын драмын эрдмийн театрын билетийн кассаар
Үнэгүй хүргэлт: 1900-1617
Цахим хэлбэрээр худалдан авах: https://www.monda.mn/#host/3
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 70118187/касс/  99026929, 99199794, 89403070, 96117878 лавлах боломжтой.

                          Арваннэгдүгээр сарын 12-нд:

18:00 цагт Уран бүтээлч О.Үржинхандын анхны бие даасан үзэсгэлэн гарна. Уран зурагт сонирхолтой залуус үзэхийг хүсвэл Туушин зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах 976 арт галерейг зориорой.

Ононгийн Үржинханд нь 1993 оноос хойш гарч ирсэн хамгийн нөлөө бүхий монгол эмэгтэй уран бүтээлчдийн нэг юм. Түүний бүтээлүүдийн сэдэл нь өнгөрсөн 20 жилийн улс төр, нийгэм, соёлын үндсэн өөрчлөлтүүдтэй холбоотой. Уламжлалт монгол зургийн нөлөө бүхий түүний бүтээлүүд өнөөгийн монгол эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүдийг сэдвийг ихэвчлэн хөнддөг.

19:00 цагт Гэрэл зураг сонирхогчдын facebook групп-ээс зохион байгуулж буй “Одны зурганд гарцгаая” аялал зохион байгуулна.

19 цагт: “Чинжигийн сонгодог аялгуу” уран бүтээлийн цогц арга хэмжээ болно.

Хаана: ДБЭТ-т

Тасалбарын үнэ: 20000, 100000 төгрөг /”Уйлж дуулах хорвоо” дууны ном, дууны цомог, болон нэмэлт 2 тоглолтын тасалбар дагалдана/

Утас: 91111641, 99097379, 99190559

                                    Арваннэгдүгээр сарын 13-нд:

1. 21:00-03:30 цагт CENTRAL TOWER-н 17 давхар тэр чигээрээ “JAMES BOND -н SPECTRE 007 PARTY” нд зориулагдан засагдах гэнэ. Харин энэхүү партид 21-ээс дээш насныхан оролцох боломжтой юм.

Тасалбар: 20000 төгрөг  
DRESS CODE: J.BOND MAN + BOND`S GIRL STYLE
Утас: 88118308 

 2. 15.00-17:00 цагт  Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-ын таван жилийн ойн хүрээнд үе үеийн манлайлагч эмэгтэйчүүдийг урьж тэдний манлайлал, ажлын арга барилын талаар мэдлэг туршлагыг хуваалцахаар "Эмэгтэйчүүдийн манлайлал: Үе хоорондын хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулна.

Хаана: Улаанбаатар Зочид буудлын Хар Хорин танхимд

Тасалбар:  Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн ТББ-ын гишүүд, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн оролцогчдод үнэгүй, гишүүн бус хүмүүст 10,000 төгрөгийн төлбөртэй гэнэ.

Утас: 99019993,  94148090

3. 19:30 цагт THE LEMONS хамтлаг таван жилийн дараа өөрсдийн бие даасан 3-дахь тоглолтоо хийх гэж байна. Энэ жил тус хамтлагийн 11 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг тоглолтод энэ жил худалдаанд гарсан "III" цомог болон өмнөх 2 цомгийн шилдэг дуунууд тоглогдох юм.

Хаана: CROCUS Event Hall-д
Билетийн  үнэ: 35000 төгрөг, VIP Биллет: 100000төгрөг /VIP суудал, хоол, архи, пиво, ус, ундаа, тоглолтын дараах After Party TAX/

Үнэгүй хүргэлт: 1900-1188, 1900-1950

                                   Арваннэгдүгээр сарын 14-нд:

  1. Монголд анх удаа “Тарган дугуйн аялал” буюу өвлийн дугуйт аялал зохион байгуулахаар хэсэг залуус нэгджээ. Тэд аялалдаа сонирхсон хүн бүхнийг оролцох боломжтой гэсэн юм.

Өглөө 10.00 -д Баянгол зочид буудлын Б байрны үүдэнд цуглаж аялал эхлэх цэг рүү хөдөлнө. 30-40 км зам туулөх бөгөөд замдаа өдрийн хоол иднэ. Аялал 16 цагт дуусч Улаанбаатар хот руу хөдлөх гэнэ. Дугуйг зохион байгуулагчдаас авч болно гэсэн шүү.
Холбоо барих утас: 99002282, 99060001
Аялалд авч ирэх болон анхаарах зүйлс: Дулаан хувцаслах, дулаан гутал, малгай, бээлий, ороолт, нарны шил, нарны тос, жижиг үүргэвч, хувийн хэрэглээний зүйлс.

    2. Энэ өвлийн халуухан үдэш SNOW/2016 Fashion show

Загварын үзүүлбэр болон"FOREVER FASHION" парти гэсэн хоёр хэсгээс бүрдэх уг шоунд Европын болон Монголын моделиуд, шилдэг үс засалчид оролцож залуустай нэгэн үдшийг доргио өнгөрөөх гэнэ.

Ерөнхий зохион байгуулагч: Дархан Минж ХХК, загвар зохион бүтээгч Ариунаа Сүри

Хаана: “Crocus” event hall-д

Тасалбар:  Silver урилга - 40.000₮ /80.000₮-ний ваучер дагалдана/
                    Gold урилга - 100.000₮ /200.000₮-ний ваучер дагалдана/

Тасалбарыг үнэгүй хүргэж өгөхөөс гадна дараах байршилуудаас худалдан авах боломжтой:
1. Улаанбаатар их дэлгүүр (Дархан минж ХХК тасаг)
2. Viva city (Ariunaa Suri showroom)
Утас:   70152525, 88119969, 99030417

3. 14:00 цагт “NOISE METAL FEST 2015” метал хөгжмийн наадам болно.

Уг наадмыг адаадын болон Монголын метал хөгжмийн хамтлаг дуучид Монголын амьд хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээх зорилготойгоор 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Түүнчлэн Японы алдарт “DEFILED” болон Монголын шинэ, шилдэг 10 гаруй хамтлаг дуучид оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна гэнэ.

Хаана: “UB palace” концертийн их танхимд

Тасалбарын үнэ: 30000 төгрөг

                                           Арваннэгдүгээр сарын 15-нд:

1. 17:00 цагт “Үйлийн гурван толгой баллет”-ыг тайзнаа амилуулах гэж байна

Тоглолтын хөтөлбөр: 16:20 цагт Театрын үүдэнд цуглах танилцах.
                                          16:40 цагт Билетээ авах
                                          16:50 цагт орох, суудлаа эзлэх
                                           17:00 цагт тоглолтоо үзэх

Хаана: ДБЭТ-т 

Тасалбарын үнэ: 10000 төгрөг

2. 16:00 цагт TEDxYouth үйл ажиллагааг энэ жил “Made in the future” сэдвийн хүрээнд дунд болон ахлах ангийн сурагчдад буюу 13-18 насныханд зориулан албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх гэж байна.

Дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, бүтээгчдийг цуглуулан технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөгжил зэрэг олон салбарын үнэ цэнэ бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Хаана: Blackbox театрт

Тасалбарын үнэ: 5000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг TEDxYouth Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар дамжуулж аваарай.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД