УИХ-ын 76-г 23-аар нэмж 99 гишүүн сонгоно

2015 оны 11 сарын 10

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төслийг өнөөдөр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын долоон гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө ард нийтийн санал асуулга явуулахаар заасан билээ.

Тэгвэл санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан аж.

Үндсэн хуулийн дараах өөрчлөлтүүдийг оруулахаар уг хуулийн төсөлд тусгажээ.

-Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэршлийг өөрчлөх,

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно,

-Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана,

-Засгийн газар есөн яамтай байна,

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно,

-УИХ-ын нийт гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тухай тогтоол батлагдсан тооцно,

-Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор УИХ, бусад шүүхийн шүүгчдийн томилгоог Ерөнхийлөгчийн зарлигаар хийнэ, Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаатай олонхийн саналаар батална,

-Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр, Ерөнхийлөгч зарлиг гарган зургаан жилийн хугацаатай томилно,

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох,

-УИХ-ын бүрэн эрх таван жил байх,

-УИХ-ын дэд даргыг гишүүдийн дотроос саналаа нууцаар гарган сонгодог байх,

-ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулах,

-Аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлөх,

-Ерөнхийлөгчийн эрхэд одоо хадгалагдаж байгаа Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах,

-Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг хасч, Ерөнхий сайдаас санал болгох.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.91.158 Та нарт итгэх монгол цустай хүн байхгүй олон жил худал ярьж хулгай хийсэн хар мөртэй, хатуу сэтгэлтэй муу ёр шүгэлсэн бэрднүүд гэдгийг хүн бүр мэддэг болсон ард түмнээ өрөнд оруулж өтөнд идүүлж эх орон газар шороогоо гадныханд лиценз нэрээр зарсан чонтой нийлсэн ноход минь өвгөдийн минь үлдээсэн бидний эх орноос чимээгүйхэн зайлж далд ор бүр олон уулын цаагуур далайн усруу далд ор заааааааааааааа ааа
83.83.112.93 76 luivarchinguudiig yay gej baihad yum dahiad 22 luivarching.
109.156.121.197 4 n jil ee yay gej b.had yun 5 be.Ard tumen songoj bolson yum chini, ajlaa hiij chadahgui b.gaa huniig erguulen tatdag huuli batlah heregtei b.na4 n jil ch ihdej b.na
103.229.123.183 harin ch tsuuluh heregtei ulsiin mungu idej hanj tsaddaggvi malnuud uls orniig svirvvlj bj dendeh bailgvi yasan hanaj tsaddaggvi berdvvd ve
202.21.106.108 Hiih yum aa olj yadsan yumnuud.
150.129.143.229 Дэмий дэмий, үрэлгэн зардал нэмэгдэх нь. ерөнхийлөгчийг ч 6 жил хэрэггүй. Бүр дархлагдах нь ээ.Одоогийн 76-г хар тааруухан маруухан хүмүүс. Дээр нь дахиад нэмэгдэхээр бүр ч нэмэргүй болно.Юун 5 жил вэ? Тэгвэл эхний 2,5 жил нь юу ч мэдэхгүй ангайж яваад сүүлийн 2,5 жил нь ажлаа эхлэж байх юм уу? Түүн шиг дэмий цагийг үрсэн ажил хэрэггүй ноёдууд аа.
124.158.107.17 ene teneg yum hiihee boliosoii, 76-uulaa yu ch hiihgui, ulsiin mungu idej uuj duusaj bj, yuun 99 vee, malnuud chini.