Налайхад гурван хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алджээ

2015 оны 11 сарын 10

Өчигдөр Налайх дүүргийн 7-р хороонд суух 38 настай, эрэгтэй  Ч , 41 настай эрэгтэй М,  Налайх дүүргийн 2-р хороонд оршин суух 56 настай эрэгтэй Б нар нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас баржээ.

Энэ хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс  шалгаж байгаа аж.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд  энэ сарын 9-10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4179, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 548, Зам тээврийн ослын 331, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД