Д.Ганбат: Өршөөгдсөн хоригдлуудаас айх хэрэггүй

2015 оны 11 сарын 09

Өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийг суллаж,  орон гэрт нь хүлээлгэн өгөх ажил явагдаж буйтай холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр, нийт 2071 хүн суллагдсанаас очих газаргүй 5 хүнийг “Зөв амьдрах ухаан” байгууллага нийгэмшүүлэхээр авсан. Өмнө нь батлагдаж байсан Өршөөлийн хуулийг комисс хэрэгжүүлдэг байсан бол энэ удаа шүүх, прокурор, цагдаа гэсэн хууль хяналтын байгууллага хэрэгжүүлж байгаа. Гэвч олон нийтийн сүлжээгээр тэдгээр хүмүүсийг гэмт хэрэгт холбогдож бусдыг айлган сүрдүүлж байна хэмээн үндэслэлгүй мэдээлэл их гарах боллоо. Одоогийн байдлаар ямар нэг гэмт хэрэгт холбогдон хоригдсон  зүйл байхгүй. Тиймээс иргэдийг ийм ташаа мэдээлэлд автахгүй, тайван байхыг хүсч байна" гэв.

ШШГЕГ-ын дэд, хурандаа Л.Туулхүү: Өршөөлөөс суллагдсан хүмүүс Эрдэнэтэд  танхайран хоригдож байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй.  Бид өглөө бүр бүх аймгийн дарга нартай холбогдон мэдээлэл авдаг.  Ер нь Өршөөлийн хууль батлагдахад дунджаар 2000 орчим иргэн суллагддаг. Үүнээс 6-7 хувь нь дахин гэм  хэрэг үйлддэг судалгаа байдаг бол үлдсэн 90 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлээд сайхан амьдарч байгаа. Тиймээс иргэд олон нийт үүнийг зөв ойлгох хэрэгтэй гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД