АНХААР! Өршөөгдсөн хоригдол нялх хүүхэдтэй ээжийг дээрэмджээ

2015 оны 11 сарын 06

Өршөөлийн хуульд хамрагдсан 1700 гаруй иргэнийг ШШГЕГ-ийн харьяа хорих 401-р ангиас суллаж байгаа.

Гэвч суллагдсан хоригдлууд бүгдээрээ хүмүүжиж, буруугаа ойлгосон уу гэвэл эргэлзээтэй. Учир нь нэгэн ээж хүүхдээ салхилуулж явахад нь хоёр залуу сүрдүүлж байгаад дээрэмдээд зугтсан талаар олон нийтийн сүлжээнд бичжээ.

Түүнчлэн өчигдөр орой Эрдэнэт хотын шөнийн клубт танхайрах гэмт хэрэг гарч, хэсгийн цагдаа нар нь очиж шалгахад Өршөөлийн хуульд хамрагсан Дархан хотын харьяа залуус байсныг эх сурвалж хэлсэн юм.

Тиймээс иргэд болгоомжтой байхыг анхааруулж байна.