”Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаярыг өршөөлийн хуулиар суллажээ

2015 оны 11 сарын 06

Хархорины хорих ангид хүмүүжиж байсан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өршөөлийн хуулиар суллажээ.

Тэрбээр "урт нэртэй хууль"-ийн хэрэгжилтэд өөрчлөлт орж буйд бухимдан Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн хуулийн байгууллагын шийдвэрээр 21 жилийн ял сонссон.

Түүнийг ял эдэлж байх хугацаанд эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж явсан гэж үзээд олон хүн өршөөл үзүүлэхийг хүсэж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс ч эргэж очиж байсан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.6 Амжилт хүсье.Мөнхбаяра