2015 оны 11 сарын 06
Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжиж, хорих ангийн хүмүүжигчид суллаж буйтай холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат 494 тоот захирамж гаргаж, энэ сарын 06-ны 08-24 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг хориглолоо.
Захирамжиийн биелэлтэд тамгын газрын дарга Д.Нямдорж, Цагдаагийн газрын дарга А.Батбаяр болон сумын удирдлагууд хяналт тавихыг даалгажээ.
Харин олон нийтийн сүлжээнд хүний эрхийг зөрчсөн шийдвэр хэмээн шүүмжилж байна.