Гадаад паспорт үнэ төлбөргүй шинэчлэх гэж байна

2015 оны 11 сарын 04

УБЕГ-аас иргэдийн гадаад паспортыг ирэх оноос шинэчлэхээр болжээ.

Гадаад паспортыг шинэчлэхдээ иргэдийн одоогийн хэрэглэж байгааг нь хүчингүй болгож солихгүй. Харин паспортын хугацаа дуусвал солихдоо тусгай чип, нууцлалтай болгон шинэчилж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэж  УБЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн хэллээ. Монголчууд анх 1935 оноос албан ёсны гадаад паспорт ашиглаж эхэлсэн түүхтэй юм. Энэ хугацаанд гадаад паспортын загвар цөөнгүй өөрчлөгдсөн боловч өндөр нууцлалтай, тусгай чиптэй байсангүй. Одоогийн шинэчлэлээр ийм өөрчлөлт хийх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.29.99 Иргэддээ чип суулгаад түүгээрээ ангилан ялгах, олж барихад амар болох юм биз дээ...