Ойн баярын мэндийг сансраас хүргэжээ

2015 оны 11 сарын 04

Олон улсын сансрын станцад хүн байрлуулж, судалгаа хийсний 15 жилийн ойгоо өнгөрсөн даваа гарагт НАСА  тэмдэглэлээ. Судалгааны багийн гишүүд түүхэн үйл явдлын ойн баярын мэндийг сансраас хүргэсэн байна

НАСА-гийн нэг жилийн хугацаатай тусгай даалгавар гүйцэтгэж байгаа командлагч Скотт Келли Олон улсын сансрын станцын хамгийн гол үр дүн нь урт хугацаагаар судалгаа хийх зорилго биелэхэд улам ойртож байгаа явдал юм гэдгийг онцложээ. Түүний хамтран ажиллаж байгаа багийнхан Олон улсын сансрын станц нь Ангараг гарагт хүрэхэд шаардлагатай технологи турших, түүнийг хөгжүүлэхэд хамгийн гол гүүр болж байгаа гэж үздэг байна.

НАСА 2000 оны  арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Олон улсын сансрын станцд анх хүн байрлуулж, судалгаа хийж эхэлснээс хойш тэнд дэлхийн 17 орны 220 гаруй сансрын нисэгч судлаачид очиж, эх дэлхийдээ эргэн иржээ. НАСА-гийн мэдээлснээр Олон улсын сансрын станц анх гурван өрөөтэй байснаас өнөөдөр тэнд 13 өрөө тасалгаатай болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД