”GO HELP” ОУХБ НАЛАЙХ ХОТОД ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015 оны 11 сарын 02

Go Help ОУХБ нь 2009 оноос хойш Монгол улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа ба хүүхэд, залуусын хөгжил, хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг бие даан болон хамтран хэрэгжүүлэх үндсэн зорилготой юм. Үндсэн зорилго, чиглэлийнхээ дагуу эрүүл мэнд, боловсролын 6 төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Үүнд:

  1. “Оюунлаг ирээдүй”-оюутны тэтгэлэгт хөтөлбөр/2009-/
  2. “Номын байшин” -үнэгүй номын сан /2011-/
  3. “Нүүдлийн номын сан” -хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой хамтран хөдөө орон нутагт зохион байгуулдаг төсөл /2011-/
  4. “Ambulance”түргэн тусламжийн машин хандивлах төсөл ба одоогоор 14 аймаг, дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл бөгөөд 2011 оноос хойш жил бүр 5 түргэн тусламжийн машин хандивлаж байна /2011-/
  5. “Морьтой үлгэр” явуулын номын сан буюу автобустай номын сан /2014-/
  6. “Medics to Mongolia” Монголын анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх замаар олон улсын сургалтын зээл, тэтгэлэг, хурал зөвлөгөөнд оролцоход туслах хөтөлбөр. Английн Medics to Mongolia ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг төсөл /2014-/

Эдгээр үндсэн төсөл хөтөлбөрүүдээс гадна амьжиргааны түвшин доогуур иргэдэд зориулсан хандивын үйл ажиллагаа, эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, уулзалт зөвлөгөөн, энгийн ард иргэдэд зориулсан лекц сургалтуудыг зохион байгуулдаг байна.

Энэ удаа Go Help ОУХБ нь Налайх хотодөөрсдийнүйлажиллагаагаасурталчилах, тайлагнах,мөн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд зориулан хандивын үйл ажиллагааг зохион байгууллаа. 2015 оны 10 сарын 24-ны Бямба гаригт зохион байгуулсан хандивын үйл ажиллагаанд :

-          Налайх хотын Захиргаа

-          Налайх хотын “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”

-          Налайх хотын 3-р хороо хамтран оролцож амьжиргааны түвшин доогуур 33 айл өрхийг тодорхойлсны дагууGo Help ОУХБ-аас нийт 100 орчим хүнд дулаан хувцас болон гурил хандивласан байна.

Сонирхуулахад,  Go Help ОУХБ-ын “Номын Байшин”, “Ambulance”, “Medics to Mongolia” төслүүд Налайх хотод цогцоор хэрэгжиж байгаа ба 2014 онд “Мэргэжил сонголт” сэдэвт үнэ төлбөргүй уулзалт, зөвлөгөөнийг тус хотын сурагчид, эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД